АНУ-ын Сангийн сайд ирэх долоо хоногт БНХАУ-ыг зорино

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-24 14:00:03

МОСКВА. /TASS/. АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин, Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер нар ирэх долоо хоногт БНХАУ-ыг зорьж, худалдааны асуудлыг хэлэлцэхээр Хятадын төлөөлөгчидтэй уулзана хэмээн Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.


“АНУ, БНХАУ-ын худалдааны асуудлаарх яриа хэлэлцээг үргэлжүүлэхээр Сангийн сайд Стивен Мнучин, Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер нар Бээжин хотыг зорино. Яриа хэлэлцээ энэ сарын 30-нд эхэлнэ” хэмээн тус мэдэгдэлд дурджээ. Хятадын Төрийн Зөвлөлийн Шадар сайд Лю Хэ тэргүүтэй төлөөлөгчид энэхүү яриа хэлэлцээнд оролцох аж.


Худалдаа, эдийн засгийн асуудлыг зохицуулах яриа хэлэлцээ амжилттай үргэлжилж байгаа хэдий ч зарим асуудал маргаантай хэвээр байгаа тухай Хятадын Худалдааны яамны албан ёсны төлөөлөгч Гао Фэн өмнө нь мэдэгдсэн байна. Японд ирэх 5 дугаар сард болох дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурж магадгүй байгаа тухай “Блумберг” агентлаг мөн өмнө нь мэдээлсэн юм. 

Холбоотой мэдээ