Манай дөрвөн боксчин Ази тивийн АШТ-ий хүрэл медаль хүртэхээр болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-04-25 17:05:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайландын Бангкок хотноо Ази тивийн 2019 оны аварга шалгаруулах тэмцээнд хүч сорьж байгаа манай шигшээ багийн тамирчдаас өнөөдөр дөрвөн тамирчин хүрэл медалийн тавцанд зогсохоор болов.


Өнөөдөр 15 цагаас эхэлсэн хагас шигшээ тэмцээний мөнгөн медалийн төлөөх тулаанд хүч үзсэн боксчид бүгд ялагдлаа. Тодруулбал, 56 кг-д Х,Энх-Амар Энэтхэгийн Биши Kaвиндер Синхг-д, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Мөнгөнсаран Филиппиний Хосей Габуко-д, 54 кг-д М.Нандинцэцэг БНХАУ-ын Ши Шиан-д, 60 кг-д М.Намуун Тайваны Ву Шие Е-д тус тус ялагдаж хүрэл медаль дээр буулаа.


Өнөөдөр орой 64 кг-д Б.Чинзориг Иорданы А.Мустафатай, 60 кг-д Э.Цэндбаатар Узбекстаны Ш.Рахимовтой, 81 кг-д Н.Шинэбаяр Филиппиний Жон Нобел Марвинта, эмэгтэйчүүдийн 81 кг-д Э.Ундрам Вьетнамын Нгуен Ти Пвонгтой мөнгөн медалийн төлөө хүчээ сорино.

 

Холбоотой мэдээ