Нэгдүгээр ангийн сурагчид юу сурч мэдсэнээ багш, эцэг эхчүүддээ тайлагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-04-26 15:49:07

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 25 сургууль 18500 гаруй сурагчтайгаар үйл ажиллагаа явуулдаг.

Өнөөдөр нэгдүгээр ангийн бяцхан сурагчдын “Эрдмийн баяр” болж, тэд энэ хичээлийн жилд юу сурч мэдсэнээ багш, эцэг эхчүүддээ тайлагналаа. Энэ жил аймгийн хэмжээнд 2170 хүүхэд нэгдүгээр ангид суралцаж байна. 

Жаргалант сумын Лаборатори нэгдүгээр сургуулийн тухайд 2018-2019 оны хичээлийн жилд нэгдүгээр ангийн 6 бүлэгт 244 сурагч элсэн суралцаж, унших, бичих, сэтгэн бодох чадвараа амжилттай эзэмшжээ.

Тухайлбал, түгдрэлгүй шууд уншиж байгаа 118, үеэр зөв уншиж байгаа 105, үсэглэн уншиж байгаа 20 сурагч байгаа нь 89.3 хувийн гүйцэтгэлтэй суралцаж байна гэсэн үнэлгээ авчээ. Энэ нь цаашид бяцхан суралцагчид эх хэлээрээ зөв унших, бичих, сэтгэн бодох, өөртөө итгэлтэй ярьж, бусдыг сонсох чадварт суралцахын эхлэл болж байгааг сургуулийн удирдлага онцлон хэллээ.

Холбоотой мэдээ