Хотын өнгө үзэмжид муугаар нөлөөлж буй зарлалын самбарыг буулгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-03-24 10:56:54
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн гудамж талбайд зарлалын 108 самбар байдаг. Үүний ашиглалтын хяналтыг Хотын захирагчийн алба хариуцдаг. Өнгө үзэмж нь муудсан болон ашиглах горим алдагдсан тохиолдолд буулгадаг. Өнгөрсөн жил 15 самбарыг буулгасан бол энэ жил 19-ыг нь буулгахаар болжээ.

Гэхдээ эдгээр самбар нь хувь хүн болон байгууллагын мэдлийнх байдаг. Хамгийн гол нь хотын өнгө үзэмжид муугаар нөлөөлөхгүйгээр засч сэлбэх ёстой байдаг гэнэ. Харамсалтай нь зарим самбар нар, салхинд элэгдэж урагдсан, эвдэрсэн байгаа нь буулгахаас өөр аргагүй болж байна гэж Хотын захирагчийн албаны мэргэжилтэн Л.Цэцэгээ хэллээ.

Нийтийн эзэмшлийн талбайд зарлалын самбар байрлуулсан аж ахуйн нэгж нь орон нутагт жилд нэг удаа төлбөр төлдөг. Тухайлбал, нэгдүгээр зэрэглэлийн бүсэд байршуулсан самбарын 1 м.кв талбайн үнэ 50, 2 дугаар зэрэглэлийн бүсийнх 40 мянган төгрөг ажээ. Мөн лед самбар 1 м.кв нь 30, 2 дугаар зэрэглэлийнх нь 20 мянган төгрөг юм. Эл үнийг 2012 онд аймгийн ИТХ-аар баталсан аж.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ