Тулгамдсан зарим асуудлаар ганцаарчилсан зөвлөгөө авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-04-30 21:24:42
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж, иргэдэд мэдээлэл өгч, үйл ажиллагаагаа сурталчлан төсөл хөтөлбөрүүдээ танилцууллаа. 

Энэхүү мэдээллийн өдөрлөг нь Олон Улсын хөдөлмөрийн байгууллага байгуулсаны 100 жил, Монгол Улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага үүсч хөгжсөний 60 жилийн ойн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулав.

Тус өдөрлөгийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын харъяа дээрх байгууллагууд нэг цэгээс иргэдэд мэдээллээ өгч, үйлчилгээ үзүүлж, ийнхүү хамтран ажиллажээ.

Байгууллагууд иргэдэд хүргэх мэдээллээ явуулын самбар, нугалбар, ном хэлбэрээр тарааж, иргэдийн хувьд хөдөлмөр нийгмийн халамж, нийгмийн даатгалын үйлчилгээг хэрхэн авах талаар болон тулгамдсан зарим асуудлаар ганцаарчилсан зөвлөгөө авчээ.  

Холбоотой мэдээ