Хүүхэд хамгаалагчаар ажиллах иргэдтэй гэрээ байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-05-02 09:23:19

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүүхэд бүрийг эрсдэлээс хамгаалах зорилготой "Хүүхэд хамгаалагч" туршилтын төслийн хүрээнд аймгийн Цагдаагийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран хүүхэд хамгаалагч ахмад мэргэжилтнүүдтэй гэрээ байгуулав.  

Тус гэрээ нь мэргэжлийн өндөр мэдлэг, туршлагатай ахмад мэргэжилтнүүдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэн ажлын байраар хангаж тэдний орлогыг нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилготой юм. Хүүхэд хамгаалагч нь хүүхдийг эрсдэлд оруулж болзошгүй нөхцөл үүссэн тухай бүрт Цагдаагийн байгууллагад мэдээлж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахуулах, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлийн талаар хамтарсан багт мэдээлэл өгөх юм.

Мөн иргэдэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлага тавьж, хууль тогтоомжийг сурталчлах, хичээл орох болон тарах цагуудад хүүхдийн аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцоход дэмжлэг үзүүлэх ажээ.

Холбоотой мэдээ