Цэрэг спортын "Дөл-2019" тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-05-03 18:28:07

Төв /МОНЦАМЭ/. Монгол Улсын баатар Д.Самдангийн нэрэмжит Төв аймгийн аварга шалгаруулах "Дөл-2019" спортын тэмцээн өнөөдөр аймгийн ЗДТГ-ын байрны урд талбайд боллоо. Тэмцээнийг Халхголын 80 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа ажээ.

ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд явуулж буй спорт тэмцээний зорилго нь хүүхэд багачуудад цэргийн хүн болох хүсэл сонирхол төрүүлэх, цэрэг, эх оронч үзэл төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа хэмээн аймгийн Штабын дарга хошууч Т.Төмөрчөдөр ярилаа.

Тэмцээнд Төв аймгийн Алтанбулаг, Эрдэнэсант, Борнуур, Зуунмод сумын ЕБС-ийн 90 гаруй тамирчин 6 баг болон өрсөлдлөө. Аймгаас шалгарсан баг тамирчид Зүүн бүсийн "Дөл" тэмцээнд оролцох эрхтэй болно.

Тэмцээнийг ЗДТГ-ын Цэргийн штабаас удирдан явууллаа.

Холбоотой мэдээ