Замын цагдаагийн уулзварын нэг эгнээг хязгаарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-03 18:41:28
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нарны зам дээгүүр хөндлөн гүүр барьж буйтай холбогдуулан энэ сарын 3-18-ны 22.00-06.00 цагт Замын цагдаагийн баруун урд уулзварын авто замын нэгдүгээр эгнээг хааж замыг нарийсган, уулзвар дээр буцаж эргэхийг хориглохоор болсон тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.


Замын цагдаагийн гүүрэн гарцыг ажлын төлөвлөгөөний дагуу энэ оны 11 дүгээр сарын 1-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд гүүрэн гарцын Нарны зам дээрх хэсгийн ажлыг эрчимжүүлжээ.


Гүүрэн гарцын дам нурууг тавих хугацаанд, Нарны замаар зорчиж буй тээврийн хэрэгслүүд металл тулаасны дотор гаргасан нүхэн гарцаар зорчино.


Уг бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан, Замын цагдаагийн баруун урд уулзварын замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул Нарны зам дагуух буцаж эргэх гарцуудыг нээсэн ба бүтээн байгуулалтын ажил дуустал шинээр байршуулсан тэмдэг, зохицуулагчийн дохиогоор замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг зорчигчдод зөвлөсөн байна.

Холбоотой мэдээ