Монгол жүжигчид оролцсон киног Казакстанд нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-06 16:32:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  "Монголиан Коннекшн" уран сайхны кино Казахстан улсын кинотеатруудаар гарч эхэлжээ. Энэ кинонд найман орны жүжигчин хамтран тоглосон юм. 

Уг киноны продюсер Б.Амарсайхан Монголын кино урлагийн салбарын шилдгийн шилдгийг шалгаруулдаг “Cinema Awards-2019” наадмын шилдэг продюсерын шагналыг хүртсэн билээ. Тэрбээр киног нээх ёслолд оролцохоор Казахстан улс явсан байсан учир, уг шагналыг өөрийн биеэр гардаж авч чадаагүй юм .

"Монголиан Коннекшн" уран сайхны кинонд АНУ, Монгол, Казахстан, Турк, Герман, Англи, Австрали, Канад зэрэг орны уран бүтээлчид хамтран ажилласан бөгөөд  гол дүрд нь Б.Амарсайхан тоглож, Б.Цэцэг, Т.Бархүү, Б.Янжиндулам нарын монгол жүжигчид тоглосон байна. Мөн кинонд Холливудын 20 гаруй кинонд зураглаачаар ажилласан, зураглаач Жорж Балленжер ажиллажээ. Сонирхуулахад, киноны зургийн 15 хувийг АНУ-д авсан байна.

Холбоотой мэдээ