Эрт галавын амьтдын үзэсгэлэнг Дундговь аймагт нээнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн музей, Шинжлэх
ухааны академийн Геологи, палеонтологийн хүрээлэнтэй хамтран тавдугаар сарын
11-нээс "Эрт галавын амьтад говь нутагт” үзэсгэлэнг нээж, тус аймгийн иргэдэд толилуулах гэж байна.
Энэ жил тус аймгийн музейн 70 жилийн
ой тохиож, ойдоо зориулан тус байгууллагын хамт олон 70 бүтээлч ажлыг хийхээр төлөвлөсөний
нэгэн томоохон ажил нь дундговьчууддаа ховор, сонин, содон үзэсгэлэнг
толилуулж, эрт галавын амьтад, тэдний түүхийг таниулах энэхүү үйл ажиллагаа юм.
Дундговьчууд бид, тэр дундаа хүүхэд
багачууд Улаанбаатар хотноо байрлах энэхүү үзмэрүүдийг тэр бүр очиж үзэх боломж,
цаг зав бага байдаг. Тэгвэл эрт галавын амьтдын 20 орчим үзмэрийг өөрийнхөө
орон нутагт үзэх боломжийг тус музейн хамт олон ийнхүү олгож байна.
Үзэсгэлэнгийн 20 гаруй үзмэр дунд тус
аймгийн Баянжаргалан сумын "Хүрэн дух"-аас олдсон эртний амьтдын
үзмэрүүд байгаа аж.
Тус үзэсгэлэнг том хүн 5000 төгрөг,
хүүхэд 2000 төгрөгөөр үзэж сонирхох бөгөөд тавдугаар сарын 10-ны өдөр Шинжлэх
ухааны академийн Геологи, палеонтологийн хүрээлэнгийн удирдлагууд,
мэргэжилтнүүд сургуулийн сурагчдад эрт галавын амьтдын түүх, онцлогийг
танилцуулж, сургалт хийх ажээ.