Говьсүмбэр аймаг жендерийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2019-05-07 17:35:01

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймаг жендерийн эрх тэгш байдлыг хангах зорилгоор дэд хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Тус аймаг 17400 орчим мянган хүн амтай. Үүнээс эрэгтэй 8723, эмэгтэй 8676 бөгөөд хүн амын хүйсийн харьцаа 50.02:49.8 байна. Төрийн байгууллагад нийт 1309 алба хаагч ажиллаж буйн 432 эрэгтэй, 877 нь эмэгтэй.

Удирдах албан тушаалд ажиллагсдын хүйсийн харьцаа ойролцоо байгаа бол боловсролын салбарт ажиллагсдын 80 гаруй нь эмэгтэйчүүд, улс төрийн албан тушаалд эрэгтэйчүүд  давамгайлж байгаа зэрэг баримтыг албан ёсны тайланд дурджээ. 

Хөндлөнгийн байгууллагын судалгааг үндэслэж аймгийн ИТХ-аас жендерийн эрх тэгш байдлыг хангах зорилгоор дэд хөтөлбөрийг өнгөрсөн  оны 11 дүгээр сарын 29-ний хуралдаанаар баталжээ.

Хөтөлбөрийг 2019-2021 хүртэл хэрэгжүүлэх бөгөөд эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгэм соёл, гэр бүл, эрэгтэй, эмэгтэй хүнд тулгамдаж буй асуудлуудад суурь судалгаа хийх, төрөл бүрийн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг олон ажлыг хийхээр тусгасан байна.


Холбоотой мэдээ