"Норд Арт 2019"-д манай зураачид 53 бүтээлээ дэлгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-08 13:02:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХБНГУ-д жил бүр зохиодог “Норд Арт” Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд манай улсын 23 уран бүтээлч 53 бүтээлээр оролцоно. Үзэсгэлэн 21 дэх удаагаа болж байгаа юм. 

Европт томд тооцогддог энэ жилийн “Норд Арт” үзэсгэлэнд манай уран бүтээлчид “Хөрстөд оршихуй: Хүршгүйтэй учрахуй” сэдвийн дор уран зураг, уран баримал, каллиграф, видео арт төрлийн бүтээлээс үзүүлнэ. Соёлын элч, соёл урлагийн менежер О.Оюунтуяа, урлаг судлаач, менежер Ж.Бодьбаатар нар “Норд Арт”-ынхны багт багтжээ. ХБНГУ, Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, “Норд Арт” үзэсгэлэн Монгол Улсын хамтын ажиллагааны таван жилийн ойн хүрээнд манай улс гурав дахь удаа бие даасан үзэсгэлэнгээ  “Норд Арт-2019”-д дэлгэх юм. 

Холбоотой мэдээ