Хуулийн байгууллагууд нээлттэй ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-05-08 22:59:37

Хэнтий /МОНЦАМЭ/ Хуульчдын нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны болон хуулийн байгууллагуудын "Нээлттэй өдөрлөг" өнөөдөр Эвт худалдааны төвийн гаднах талбайд боллоо.

Уг өдөрлөгийн хүрээнд хуулийн 11 байгууллага хамтран үйл ажиллагаагаа сурталчлах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгууллаа.


Нийтийн тусын тулд болоод нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үнэ төлбөргүйгээр хамгаалах, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн 50 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд нэг дороос түргэн шуурхай хүргэв.

Холбоотой мэдээ