Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүд зөвлөлдөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-03-25 16:00:57

Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны  салбар зөвлөлийн дарга нарын VIII зөвлөлгөөнөөр өнгөрсөн жилд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, ирэх  онд хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэж тулгамдаад байгаа асуудлаа шийдвэрлэх зорилгоор өнөөдөр уулзаж  ярилцлаа.

Өнгөрсөн онд тус холбооноос нийгмийн даатгалын байгууллагын хөнгөлөлттэй эм зардаг эмийн сангийн гурвалсан гэрээ дүгнэх ажлын хэсэгт орж ажилласны үр дүнд хөнгөлөлттэй  эм бичихэд гардаг тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлснээс гадна сургагч багш бэлтгэх сургалт, менежментийн сургалт, багц цаг олгох тасралтгүй сургалт, бүсийн сургалт онол практик эрдэм шинжилгээний  бага хурлыг зохион байгуулж  өрхийн эмч нарыг хамруулжээ.   

Зөвлөлгөөнд ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа оролцож тус яамнаас бодлогын түвшинд өрхийн эрүүл мэндийн талаар баримтлаж буй бодлого чиглэл, УИХ- ын хаврын чуулганд хэлэлцэх “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль”, “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар холбогдох мэдээллийг өглөө.

Тус холбоонд 21 аймаг, найман дүүргийн 228 өрхийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн үйл ажиллагаагаа явуулдгаас гадна  аймаг дүүрэг бүрт салбар зөвлөлтэй түүгээрээ дамжуулан  өрхийн эрүүл мэндийн төвийг хөгжүүлэхэд мэргэжил арга зүйгээр ханган шийдвэр гаргах түвшинд  хамтран ажилладаг байна.  

Ж.Болор

Холбоотой мэдээ