Шинэчилсэн чансаагаар жүдоч М.Уранцэцэг жиндээ аман хүзүүджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-10 12:24:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос эмэгтэй жүдочдын чансааг шинэчлэхэд, 48 кг-ын жинд Японы тамирчин Фүна Тонаки 6080 оноогоор тэргүүлсэн бол Монголын жүдоч М.Уранцэцэг 6043 оноогоор удаалжээ.


Харин Украины жүдоч Дарья Белодед 5765 оноогоор гуравдугаарт эрэмбэлэгдсэн бол, Казахтаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг 4415 оноогоор долдугаарт бичигджээ. Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Бушар Амандин /Франц 6040 оноо/, Цүнода Нацүми /Япон 5364/, Абэ Үта /Япон 5050/ нар эхний гуравт эрэмбэлэгдсэн бол, 25-д Л.Сосорбарам /1770/, 30-д Б.Хорлоодой /1347/, 35-д М.Уранцэцэг /1205/ тус тус бичигджээ.


Японы жүдоч Ёшида Цүкаса 57 кг-ын жинд 6980 оноогоор тэргүүлсэн бол Криста Дэгүчи /Канад 6010/, Нора Гякова /Косово 5882/ нар 2,3 дугаарт бичигдэж, манай жүдоч Д.Сумьяа 5404 оноогоор дөрөвт оржээ. Харин энэ жинд Л.Энхрийлэн 1903 оноогоор 21-д эрэмбэлэгдсэн байна.


Францын тамирчин Кларисс Агбеньену 7500 оноогоор 63 кг-д тасархай тэргүүлсэн бол Тина Трстеньяк /Словен 5750/, Таширо Микү /Япон 5400/ нар удаалжээ. Энэ жинд Б.Мөнгөнчимэг /2635/ 17-д, Б.Ганхайч /2464/ 19-д тус тус бичигдсэн байна.


Эмэгтэй жүдочдын 70 кг-ын жингийн хувьд, Marie-Eve Gahié /Франц 5568/, Араи Чизүрү /Япон 5050/, Санне ван Дийке /Голланд 4646/ нар эхний гуравт оржээ. Харин 78 кг-д Майра Агияр /Бразил 6134/, Гуусье Стеенхуис /Голланд 5168/, Натали Пауэлл /Их Британи 5159/ нар хошуучилж байна.


Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин буюу +78 кг-д Куба улсын жүдоч Идалис Ортис 7340 оноогоор тэргүүлж байгаа бол Сара Асахина /Япон 5750/, Aлфеман Мариа Суэлен /Бразил 5740/ нар удаалжээ. Энэ жинд ОУХМ Б.Мөнхтуяа 347 оноогоор 54-д эрэмбэлэгдсэн байна.

 

Холбоотой мэдээ