Замын ослоор 14 хүүхэд бэртжээ

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.mn
2019-05-10 16:21:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба энэ долоо хоногт 1102 дуудлага хүлээн авснаас, зам тээврийн ослын шинжтэй 776 зөрчлийг шалгажээ. 

Ослын улмаас нийслэлд 42 хүн бэртэж, орон нутагт нэг хүний амь хохирсон хэргийг харьяа цагдаагийн байгууллага шалгаж байна. Зам тээврийн осолд 14 хүүхэд бэртсэн бөгөөд тэдний 13 нь зам хөндлөн гарч явжээ.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, энэ сарын 6-ны 3 цагийн орчимд Дундговь аймгийн Луус сумын нутагт цардмал замд "T.Pruis" маркын автомашин онхолдож, 34 настай жолоочийн амь нас хохирсон байна. Мөн энэ сарын 8-ны 15 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн нутаг, Толгойтын замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас "T.Рruis" маркийн автомашин онхолдож, зорчигч 47 настай Г, 56 настай Э болон 2 настай Н нарын 3 хүн гэмтсэн хэрэг гарчээ.

Замын цагдаа нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 162 хэргийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Мөн жолооны эрхгүй, согтуу 38 жолоочид баривчлах шийтгэл оногдуулжээ.

Холбоотой мэдээ