С.Баярцогтод холбогдох хэрэг хаагдаагүй

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.mn
2019-05-10 18:23:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. С.Баярцогтод холбогдох Эрүүгийн хэргийг хаах саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн гэх мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гараад байсан. Тэгвэл АТГ-аас дээрх мэдээллийг няцаав. 


Тодруулбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Сангийн сайд асан С.Баярцогтод холбогдох Их Британийн Виржинийн арлуудын оффшор бүсэд компани байгуулан Швейцарын банканд хөрөнгө байршуулсан гэх хэргийг мөрдөж дуусаагүй байгаа юм байна. Мөн түүнийг "Оюутолгой" төслийн гэрээний эрх зүйн баримт бичгийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргасан байж болзошгүй гэх Эрүүгийн хэргээр  үргэлжлүүлэн шалгаж байна гэж АТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ