Даатгалын сангаас авч байгаа санхүүжилтыг нэмэгдүүлэхийг хүслээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-05-10 21:57:33

Хөвсгөл /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Мөрөн суманд ажиллахдаа хамгийн их иргэн үйлчлүүлдэг "Далайн элбэрэлт" өрхийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав.

Энэ үеэр эмч нар өрхийн эмнэлэгт нийгмийн даатгалын сангаас нэг хүнд 3000 төгрөгөөр тооцож олгодог санхүүжилтыг 5000 төгрөг болгож нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хэлэв. Одоогоор олгож байгаа 3000 төгрөг хүрэлцдэггүй зарим үед алслагдсан оршин суугчаас дуудлага ирэхэд бензиндээ таарч байна. Мөн Өрхийн эмнэлгийн эмч нар маш их ачаалалтай ажилладаг хэрнээ Нэгдсэн эмнэлгийн эмч нар болон хөдөө сумдын эмч нараас хамгийн бага цалин авдаг. Эмч нар нэг хүн үзээд онош, жороо бичдэг, бичиг цаасны ажил их байдаг зэрэг олон асуудал байгааг УИХ-ын гишүүнд хэлж байв.

Тус эмнэлгийн хамт олон Мөрөн сумын 9,10,11,14-р багийн 11300, дээр нь түр оршин суугч 2600 нийт 13000 иргэнд үйлчилдэг ажээ.  

Холбоотой мэдээ