Заамар сумын нутагт орших "Авдрант" хайрханыг тахилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-05-13 12:08:10

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр багт орших  "Авдрант" хайрханыг нутгийн иргэд тахижээ.

Уг хайрханыг 1980-аад оноос эхлэн жил бүр тахидаг уламжлалтай юм байна.

Уул ус, хайрхадаа баясгах, хур бороо гуйх, дэлгэр сайхан зунших зорилготой нутгийн иргэдийн санаачилгаар энэ үйл ажиллагааг зохион байгуулдаг ажээ.

Тус арга хэмжээнд багийн Засаг дарга Д.Пагма, ИНХ-ын Төлөөлөгчдийн дарга А.Цэрмаа нар болон багийн нийт иргэдийн төлөөлөл оролцсон байна.

"Авдрант" хайрханыг нутгийн лам Б.Цэвэгсүрэн тахиж, идээ будааны дээжээ иргэд өргөж, уул усаа баясган, хур бороо гуйж, хурмаст тэнгэрээ аргаджээ.

Хайрхан тахих үйл ажиллагаанд зориулж, 50-аад их насны морь уралдаж, 32 бөх барилдсан байна.

Уяач Б.Ганзоригийн хүрэн морь түрүүлж, Ц.Хүрэлбаатарын цавьдар морь аман хүзүүнд давхижээ.

Ж.Түмэн-Өлзийн хүрэн морь, Д.Ганзоригийн бор морь, Б.Бямбажаргалын буурал морь удаалсан байна.

Хүчит бөхийн барилдаанд 32 бөх барилдсанаас Х.Дөлгөөн түрүүлж, Ө.Мөнгөнбумба үзүүрлэжээ.

Х.Содномдорж, Б.Жадамба нар удаах байрт орлоо гэж Заамар сумын интернэт мэдээллийн ажилтан Б.Мягмарбат мэдээлэл өглөө. 

Холбоотой мэдээ