Орон нутгийн өмчит компаниас хувьцаа нэхэж мэдэгдэл хүргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-05-11 12:47:25

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр Ардчилсан намаас аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд, Баянтээг ХК-ийн захирал О.Сумьяасүрэн нарт мэдэгдэл хүргүүллээ.

Орон нутгийн өмчит “Баянтээг” компанийн ашиг орлогын 34 хувийг Өвөрхангай аймгийн харьяалалтай бүх иргэнд хувьцаа байдлаар тараах шаардлагыг, тогтоолын төслийн хамт ирүүлжээ. Баянтээгийн нүүрсний уурхай нь 200 жилийн нөөцтэй бөгөөд үүсэн байгуулагдсан цагаас хойш улсын төсөв хөрөнгөөр хайгуулын ажлыг хийж, тасралтгүй ашиг олж байсан ч Өвөрхангай аймгийн ард иргэдэд ямар нэг байдлаар үр өгөөжөө өгсөнгүй хэмээн тус мэдэгдэлд дурдсан байна.

“Баянтээг” ХК нь 2018 оны цэвэр ашгаас 3958.7 төгрөгийн ноогдол ашиг тараахаар шийдвэрлэсэн байна. Өвөрхангайн харьяалалтай нэг иргэн 100 ширхэг хувьцаа эзэмшихэд жилд 400-гаад мянган төгрөгийн хувь хүртэх боломжтой” хэмээн  Ардчилсан намын зүгээс үзэж байгаа аж.

 

Холбоотой мэдээ