Цогтцэций сумын нутгаас дахин алга болсон хоёр иргэний цогцос олжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-05-12 23:59:55

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутгаас дахин алга болсон хоёр иргэний цогцос оллоо. 

Энэ сарын 11-нд орсон их хэмжээний цас, цасан шуурганы улмаас тус аймаг багагүй хохирол амсаад байна. 

12-ны 14 цагийн үед хоёр хүний цогцос олсон гэж мэдээлж байсан бол 19 цагт авсан мэдээгээр дахин хоёр хүний цогцос олж нийтдээ дөрвөн хүн амиа алджээ. Сэврэй сумын Сайншанд багийн нутагт нэг, Цогтцэций суманд гурван хүн ийн цаг бусаар амиа алдлаа. 

Тус аймгийн Онцгой байдлын мэдээлж байгаагаар хохирлын хэмжээг тогтоогоогүй байгаа аж. Хаасан бүх замыг нээсэн, хүн, мал алга болсон гэх дуудлага сүүлд ирээгүй байна. 

Холбоотой мэдээ