Цасан болон шороон шуурга шуурна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-05-14 16:30:12

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Ойрын өдрүүдэд Говь-Алтайн нутгаар тодруулбал, энэ сарын 13, 14-нд зарим газраар хур тунадас, цас орж цасан болон шороон шуурга шуурах тул малчид, тээвэрчид, ард иргэдийг анхаарал болгоомжтой байхыг аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ.                     

Салхи тавдугаар сарын 13, 14-нд  зарим газраар секундэд 16-18м/с хүрч ширүүсэх гэнэ. Мөн өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байх төлөвтэй байна хэмээн тус аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Холбоотой мэдээ