Какүрюү М.Ананд тэргүүтэй 3 сумоч башёг тэргүүлж байна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-05-15 17:19:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд болж буй Японы мэргэжлийн сумо бөхийн тавдугаар сарын Нацү башё буюу Рэйва /Японы шинэ он тоолол/ эриний анхны башёгийн дөрөв дэх өдрийн барилдаанд 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд Эндог хаяж 4 даваатай болсноор 4 бөхийн хамт нэг ч унаагүй башёг тэргүүлж байна.


Энэ өдрийн барилдаанд  гурван озэки цолтон бүгд давснаар Такаясү 2 унаа, 2 даваа, Озэки Такакейшёо болон Гойэдо тус бүр нэг унаа, 3 даваатай болов. Шинэхэн Озэки Такакейшёо, Комүсүби Митакүэмиг давсан бол Гойэдо Котошёогикүг давсан юм. Сэкиваке Ичиножёо А.Ичинноров өнөөдөр Маэгашиара Окиноумитай барилдан ёрикири мэхээр түрэн гаргаж давлаа. Тэрбээр хуруундаа бага зэргийн бэртэлтэй байгаа аж.

 Озэки цолоо 10 давбал эргүүлэн авах болзолтой Сэкиваке Точиношин өнөөдөр Тамаваши Б.Мөнх-Оргилыг давж 4 даваатай боллоо.


Жюүрёо зиндааны бөхчүүдээс Араваши болон Сэйро /2-2/ нар хоорондоо барилдан Араваши /1-3/ анхны даваагаа авчээ. Кирибаяма Б.Лхагвасүрэн Аминишикигээр 3 дахь даваагаа авлаа. Харин Миторюү Төрболд /2-2/ Дайшомарүд уналаа. Кёкүшюүхо Эрдэнэбаатар /3-1/  энэ өдөр Икиойг давсан бол Азамарү Тодбилэг /1-3/ Такагенжиг барсангүй. Мөн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Санданмэ зиндаанд 2 дахь ялалтаа аваад байна.

Холбоотой мэдээ