“Бүх хайраа гэр бүлдээ” сарын аяныг өрнүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-05-15 23:06:02

Төв  /МОНЦАМЭ/. Олон Улсын гэр бүлийн өдрийг 1994 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас баталснаас хойш дэлхий дахинд 25 дахь жилдээ тэмдэглэж байна.

Монгол улс 16 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ өдрийг угтаж Төв аймгийн хэмжээнд “Бүх хайраа гэр бүлдээ” сарын аяныг өрнүүлж, олон арга хэмжээ зохион явуулсан юм. Гэр бүлийн өдөрт зориулж Зуунмод суманд “Хүмүүжлийн эерэг аргад нэгдье” эцэг эхийн өдөрлөг боллоо.

Тус өдөрлөгт гэрээр ажиллах хөтөлбөрт хамрагдсан 19 сумын 204 эцэг эх, асран хамгаалагчид оролцлоо. Өдөрлөгт ирсэн иргэдэд эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийж,  хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгал, газар зохион байгуулалттай холбоотой хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгсөн байна. 

Холбоотой мэдээ