Алдарт бөх Жон Петерсоны нэрэмжит тэмцээн Орхон аймагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-16 12:50:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн шилдэг бөх Жон Петерсоны нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээн зургадугаар сарын 7-9-нд Орхон аймагт болно.


Америкийн алдарт бөх Жон Петерсон нь "Монреаль-1976” олимпын наадмын алт, “Мюнхен-1972”-ын мөнгө, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Дэлхийн цомын гурван удаагийн аварга тамирчин юм. Түүний төрсөн дүү Бен Петерсон мөн 90 кг-ын жинд олимпын аварга (1972) болсны зэрэгцээ олимпийн наадмаас мөнгө (1976), ДАШТ-ээс хүрэл (1973) медаль хүртэж байв.



Орхон аймгийн "Ирээдүйн одод" спортын дунд сургууль, Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, “Athletes in Action” клуб хамтран зохион байгуулах уг тэмцээнд хөвгүүд, залуус 9 жинд өрсөлдөх бол охид 6 жинд шилдгээ тодруулна. Тус тэмцээнд АНУ, ОХУ, БНХАУ, Монгол зэрэг олон орны өсвөрийн тамирчид хүч ур чадвараа сорьдог уламжлалтай билээ. 

Холбоотой мэдээ