Египетэд дэлхийн хамгийн өргөн дүүжин гүүрийг нээжээ

Дэлхийд | Сонин хачин
khulan@montsame.gov.mn
2019-05-16 13:41:17

КАИР. /Xinhua/. Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сиси дэлхийн хамгийн өргөн “Rod al-Farag Axis” хэмээх дүүжин гүүрийг нээх ёслолд оролцсон тухай тус улсын төв телевиз лхагва гарагт мэдээлжээ.


А.Сиси ёслолын үеэр хэлэхдээ, Египет улс аль болох богино хугацаанд хөрөнгө мөнгө хэмнэх зорилго бүхий олон нийтийн төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлд хүчин чармайлт гарган ажиллаж байна гэжээ. Гүүрийг бүтээн байгуулах ажлыг Зэвсэгт хүчний инженерийн газар Египетийн олон компанитай хамтран гүйцэтгэсэн байна.


“Энэхүү төслийн үндсэн зардал 170 тэрбум египет.фунт /9.94 тэрбум ам.доллар/ хүрсэн” хэмээн Зэвсэгт хүчний инженерийн газрын тэргүүн Ихаб Алпхар хэлсэн байна. Мөн тэрбээр, уг гүүр нь Каир хотын хойд, зүүн хэсгийг баруун хэсэгтэй холбосон нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, цаг хугацааг ихээхэн хэмнэнэ гэж хэлжээ.


“64.7 метр өргөн Rod al-Farag Axis гүүр дэлхийн хамгийн өргөн дүүжин гүүр боллоо” гэж Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүс нутгийн Геннисийн амжилтыг бүртгэх газрын тэргүүн Талаль Омар мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ