Зүүн хойд Азийн орнуудын бүс нутгийн “Саммит” уулзалтыг Төв аймаг зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-05-16 20:41:26

Төв /МОНЦАМЭ/. Зүүн хойд Азийн орнуудын бүс нутгийн засаг захиргаадын харилцаа, хамтын ажиллагааны 24 дэх удаагийн дээд хэмжээний “Саммит”-ын бэлтгэл ажлын зөвлөгөөн өнөөдөр Төв аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд боллоо.

Тус зөвлөгөөнд Төв аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл тэргүүтэй аймгийн удирдлагууд, БНСУ-ын Кангвон муж, ОХУ-ын Приморын хязгаар, Япон Улсын Тоттори муж, БНХАУ-ын Жилинь мужийн албаны төлөөлөгчид  оролцсон юм.

Зөвлөгөөнөөр бүс нутгуудын засаг захиргаа, харилцаа, хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын Саммитын захирагч нарын зөвлөгөөний сэдвийг хэлэлцэн эцэслэн батлах, урьдчилсан хөтөлбөрийг танилцуулж, Саммитын дагалдах арга хэмжээний төлөвлөгөө, хөтөлбөрт санал авах, хамтарсан тунхаг бичгийн төслийг хэлэлцэн санал авах, нэмэлт заалтуудын талаар хэлэлцсэн байна.

Өнөөдрийн зөвлөгөөнөөр 24 дэх удаагийн уулзалтыг “Худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах нь” сэдвээр зохион байгуулахаар баталжээ. Саммитыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах уулзалтаар урьдчилсан хөтөлбөр төлөвлөгөөтэй танилцаж, хамтарсан тунхаг бичигт тусгасан 8 заалтыг дэмжсэн байна.

Зүүн хойд Азийн орнуудын бүс нутгийн засаг захиргаа, харилцаа, хамтын ажиллагааны дээд хэмжээний “Саммит” 24 дэх удаагийн уулзалтыг 2019 оны 07 дугаар сарын 29-31-ний өдөр зохион байгуулахаар товложээ.


Холбоотой мэдээ