Үндэсний бичиг соёлын чиглэлээр хамтран ажиллах санал тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-05-17 09:42:55

Булган /МОНЦАМЭ/ ОХУ-ын Буриад улсын Закаменск аймгийн Боловсролын салбарын төлөөлөгчид Булган аймагт ажиллаж байна.

Закаменск аймгийн Боловсролын газрын дарга, Төв номын сангийн захирал, ахмад багш нарын төлөөлөл Боловсрол соёлын салбарын ажилтай танилцаж, уламжлалт харилцааг сэргээх, эрчимжүүлэх санал санаачилга гаргасан байна.

Закаменск аймгийн төлөөлөгчид үндэсний бичиг, спорт, урлагийн чиглэлээр хамтын ажиллагаа тогтоох хүсэлтээ илэрхийллээ гэж аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас мэдээллээ.

1990-ээд оны эхээр хоёр аймгийн боловсролын салбарын хамтын ажиллагаа нэлээд өргөжиж, тус аймгийн багш нар Закаменск аймгийн сургуулиудад ажиллаж байсан юм.

Холбоотой мэдээ