Ираны Гадаад хэргийн сайд БНХАУ-д айлчилна

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-05-17 10:02:29

ТЕХРАН. /France24/. Иран Улсын Гадаад хэргийн сайд Мухаммед Жавад Зариф бүс нутгийн болон олон улсын асуудлуудыг хэлэлцэхээр БНХАУ-д баасан гарагт айлчилна.


"М.Зариф Хятадын төлөөлөгчидтэй хоёр талын, бүс нутгийн, олон улсын асуудлууд болон Ираны цөмийн гэрээний талаар голчлон хэлэлцэнэ" гэж "IRNA" агентлаг мэдээлжээ. 


Вашингтон, Техраны хооронд хурцадмал байдал өсөн нэмэгдэж буй энэ үед Ираны Гадаад хэргийн сайд Туркменистан, Энэтхэг, Японд айлчилж, тэдгээр орны өндөр түвшний төлөөлөгчидтэй уулзсан юм.


Ираны цөмийн гэрээнд нэгдсэн хэвээр байгаа таван улсын нэг нь БНХАУ юм. Тус гэрээнд АНУ, БНХАУ, Их Британи, Франц, Герман, ОХУ нэгдсэн боловч өнгөрсөн онд Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ыг тус гэрээнээс гаргасан билээ. Мөн Хятад улс нь Ираны нефтийн гол импортлогч орноос гадна НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг тавих эрхтэй байнгын гишүүн билээ. 

Холбоотой мэдээ