Улаанбаатарт 5-7 хэм дулаан

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2019-05-18 10:34:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, цас хайлмагтан орж, цасан шуурга шуурна.

Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төв болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр,  зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн төв хэсгээр сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсэг, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 10-15 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг,  Дорнод, Дарьгангын тал нутгаар 15-20 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 5-7 хэм дулаан байна.

 

Өглөө 5 цагт Улаанбаатарт: 2 градус дулаан, харьцангуй чийг 31 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

  

Холбоотой мэдээ