Зөвлөлдөх уулзалтыг Хэнтийнхэн зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-05-19 18:32:07

Хэнтий /МОНЦАМЭ/ Зүүн бүсийн аймгуудын ИТХ-ын Ажлын албадын “Зүүн бүс-3” уламжлалт зөвлөлдөх уулзалт Чингис хотод боллоо.

Зөвлөлдөх уулзалтад УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, “Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл, Дорнод Сүхбаатар, Хэнтий аймгийн Хурлын ажлын албаны албан хаагчид, зарим Тэргүүлэгчид оролцов.
Зөвлөлдөх уулзалтын хүрээнд аймгуудын ИТХ-ын танилцуулга, онцлох ажлын мэдээлэл, “Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн мэдээлэл, танилцуулга, аймгуудын ИТХ-ын үйл ажиллагааны 2018 оны тайлангийн дүн, зөвлөмжийн тухай танилцуулга хийсэн бол Хувь хүний хөгжлийн институци сургалтын байгууллага “Багаар ажиллах арга зүй” сургалт, лекц зохион байгуулав. Мөн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн тулгамдсан асуудал” сэдвээр хэлэлцүүлэг хийж, саналаа нэгтгэн УИХ-ын ажлын хэсэгт хүргүүлэв.

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтыг албан хаагчдын мэргэжил, ур чадварыг нэмэгдүүлэх, туршлага солилцох, багийн ажлын арга зүйд суралцахад чиглүүлсэн бөгөөд албан хаагчдын дунд зохион байгуулсан “Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэхэд миний үүрэг, оролцоо” эсээ бичлэгийн уралдаанд Сүхбаатар /Ж.Жаргалсайхан/, Дорнод /М.Цэрэндаваа/, Хэнтий аймаг

/Сарангэрэл/ шалгарав.

Холбоотой мэдээ