Сарны тогооноос эртний чулуулгууд илрүүлжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2019-05-20 12:30:55

БЭЭЖИН. /Astronomy/. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш сарны ар талын хамгийн том хэмжээтэй тогоонд судалгаа хийж байгаа БНХАУ-ын “Yutu-2” тандалтын төхөөрөмж эртний чулуулгууд илрүүлсэн байна.


“Айткин” хэмээх тогоо нь сарны хамгийн гүн хийгээд хамгийн эртний тогоо бөгөөд үүн дээр сар болон нарны системийн бусад гарагууд хэрхэн үүссэн талаарх нотолгоо байж магадгүй хэмээн эрдэмтэд үздэг юм.


Yutu-2” төхөөрөмжийн илрүүлсэн чулуулгуудыг ашиглан олон жилийн турш таамаглал төдий байсан сарны үүслийн талаарх мэдээллийг тодорхойлох боломжтой хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна. Учир нь тэдгээр чулуулаг нь сарны гүнээс гаралтай байж магадгүй ажээ.


БНХАУ-ын тандалтын төхөөрөмж өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр сарны ар тал дээр амжилттай газардсан нь энэ төрлийн анхны оролдлого, газардалт болсон бөгөөд саран дээр буусан өмнөх төхөөрөмжүүд ихэвчлэн сарны дэлхийд харагддаг тал дээр бууж байсан билээ. 

Холбоотой мэдээ