Эрхээ хасуулсан 6 бөхийн эрхийг сэргээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-20 13:46:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол бөхийн өргөөнд ням гарагт /2019.05.19/ болсон “Увс нуур” галын 20 жилийн ойд зориулсан барилдааны үеэр барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан 6 бөхийн эрхийг сэргээж байгааг зарлажээ.


Тухайлбал, Увс аймгийн Улаангом сумын уугуул, улсын гарьд Ө.Бат-Орших, Ховд аймгийн Чандмань сумын уугуул Улсын заан Б.Пүрэвсайхан, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, Улсын начин Э.Даш, Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, аймгийн хурц арслан Б.Номиндалай, Архангай аймгийн Тариат сумын уугуул, сумын заан С.Майнбаяр нар барилдах эрхтэй болов.


МҮБХ-ны 2017 оны тэргүүлэгчдийн хуралдаанаар, допинг илэрсэн дээрх бөхчүүдийн барилдах эрхийг 2 жилээр хасах шийтгэл оногдуулсан. Х.Баянмөнх аваргыг буруу шийдвэр гаргасан хэмээн бөх сонирхогчид болон бөхчүүдээс эсэргүүцэн шүүмжилж буй хүмүүс ч байгаа аж. Харин Дархан аварга энэ бөхчүүдийг улсын наадамд барилдахгүй, зөвхөн заалны барилдаанд барилдаж болно гэсэн зөвшөөрлийг өгсөн юм байна.                          

Холбоотой мэдээ