Шведийн Прокурорын газар Ассанжийг баривчлах зөвшөөрөл хүсжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2019-05-20 15:11:25

СТОКГОЛЬМ. /RIA Novosti/. Швед улсын Тойргийн ерөнхий прокурорын орлогч Ева-Мари Перссон “WikiLeaks”-ийг үндэслэгч Жулиан Ассанжийг баривчлах зөвшөөрөл олгохыг Уппсала хотын шүүхээс даваа гарагт хүссэн тухай прокурорын газрын хэвлэлийн мэдээлэлд дурджээ.


“Ассанжийг хүчингийн хэргээр эчнээгээр баривчлах зөвшөөрлийг би тойргийн шүүхээс хүссэн. Хэрэв шүүх түүнийг баривчлах шийдвэр гаргавал би Шведийн талд шилжүүлэн өгөх хүсэлт бүхий Европт баривчлах зөвшөөрлийг хүсэх үй явцыг эхлүүлнэ” гэж тэрбээр мэдэгдсэн байна.


2010 онд Шведэд бэлгийн дарамт болон хүчингийн хэрэгт буруутгагдсан Ассанж тус улсад шилжүүлэн өгөхөөс болгоомжлон 2012 оны зургадугаар сараас Лондон хот дахь Эквадорын Элчин сайдын яаманд нуугдсан юм. 2019 оны дөрөвдүгээр сарын 11-нд түүнийг Швед болон АНУ-ын хүсэлтээр баривчилсан билээ. Лондон хотын шүүх түүнийг барьцаагаар суллах нөхцөлийг зөрчсөн хэрэгт буруутай гэж үзжээ. 


Холбоотой мэдээ