Мэргэжлийн хяналтын газарт 40 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-05-20 17:44:14

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторид 40 сая төгрөгийн үнэ бүхий 12 нэр төрлийн 15 багаж, тоног төхөөрөмжийг өнгөрсөн баасан гарагт нийлүүллээ.

Ингэснээр аймгийн Мэргэжлийн хяналтын газар хөрсний бохирдолын болон бохир усны шинжилгээ хийх бүрэн боломжтой болсон байна. Тус лабораторийг “Харгайтын дамжиг” компани 39,8 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр нэг жилийн баталгаатай нийлүүлсэн байна. Зардлыг аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шийдвэрлэсэн байна. Тус лабораторид ажиллах боловсон хүчний хангамж ч боломжийн түвшинд байгаа аж. 

Холбоотой мэдээ