Заамар сумын ИТХ-ын даргын хүсэлтийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжилжээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2019-05-21 09:54:29

Төв /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Төв аймгийн Заамар сумын ИТХ-ын дарга Ш.Галтбадрахаас ирүүлсэн  хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд уламжиллаа.

Заамар суманд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн нөлөөллөөс тус сумын малчдын амьдрал амьжиргаа доройтож буй тул иргэдийн оролцоотой сумын хөгжлийн шинэчлэлийг хийхээр төлөвлөөд байгаа ажээ. 

Сум сууринг хөгжүүлэх, иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, байгаль экологи, эдийн засаг, нийгмийн тэнцвэртэй байдлыг хангах, орон нутгийн хөгжлийг дэмжиж төвлөрлийг сааруулахад, улс, орон нутгийн төсөв, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт зэрэг боломжит хувилбараар шийдвэрлэж өгөхийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжилсан байна.

Холбоотой мэдээ