Өмнөдийн идэвхтнүүд Умард Солонгос руу ухуулах хуудас илгээв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-28 17:01:04

ТОКИО. /Кoyodo/. Өмнөд Солонгосын “Эрх чөлөөт Умард Солонгосын төлөө тэмцэгчид” хөдөлгөөний идэвхтнүүд БНАСАУ-ын зүг суртал ухуулгын 100 мянган хуудас бүхий агаарын таван бөмбөлөг хөөргөжээ.

Телевизийн “KBS” сувгийн мэдээлснээр, уг бөмбөлгүүдийг Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотоос хойш оршдог Пажу хотод 1950-1953 оны Солонгосын хойгийн дайны дурсгалд зориулан байгуулсан Имжингак цогцолбороос холгүй газраас хөөргөсөн байна.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны дэглэмийг шүүмжилсэн 10 сая хүртэл ухуулах хуудсыг ойрын гурван сарын хугацаанд агаарын бөмбөлгүүдээр тус улс руу илгээхээр төлөвлөж байгаагаа идэвхтнүүд “KBS” сувагт мэдэгджээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ