Бичигт багт 2 га газарт үүссэн хог хаягдлыг цэвэрлэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нэгдүгээр гудамжинд 2 га газарт нүүрсний хур хог хаягдал үүссэнээр 10 гаруй жил болсон. Тус хог хаягдлыг цэвэрлэх ажлыг олон жил ярьсан ч хэрэгжээгүй. Харин энэ сард Жаргалант сумын удирдлагууд “Төгс уян шил” ХХК-д тухайн газрыг цэвэрлэх санал тавьснаар нүүрсний хур хог хаягдал үүссэн 2 га талбайг цэвэрлэх ажил эхэллээ. Тус газрыг цэвэрлэж, хог хаягдлыг зөөхөд 16 сая төгрөгийн зардал гарч байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Одоогийн байдлаар 130 гаруй машин хог цэвэрлэж, ачсан бөгөөд дахин цэвэрлэх 50 орчим хово машин нүүрсний хог үлдсэн байна. Энэхүү хог хаягдлыг цэвэрлэх ажлыг “Төгс
уян шил”
ХХК-ийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хөрөнгө
санхүү гарган хийж байгаагаараа онцлог юм.
Тухайн хогийг цэвэрлэснээр Бичигт багийн нэгдүгээр гудамжинд 4 айлын хашаа татах газар бий болно. Үүнээс
нэг айлын газрыг тус багийн
өрх толгойлсон нэгэн
иргэнд, бусад газрыг
тухайн хогийг цэвэрлэж байгаа “Төгс
уян шил”
ХХК-ийн
3 ажилтанд өгөхөөр болжээ.