Оны эхний улиралд өсвөр насны 17 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-05-29 16:32:39

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын “Гэмт хэрэг, зөрчлийн тухай” мэдээлэлтэй танилцахад энэ оны эхний улиралд өсвөр насны 17 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ.

Тодруулбал, 15 хүртэлх насны найман хүүхэд, 16-17 насны есөн хүүхэд гэмт хэрэгт холбогдсон аж.

Хэнтий аймагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг 10 бүлэг 51 заалт бүхий ажил төлөвлөн хэрэгжүүлж байгаа юм. 

Энэ хүрээнд сурагчид бие биедээ үлгэр дуурайлал болох хүүхдүүд гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд өөрсдийнх нь оролцоог нэмэгдүүлэх үүднээс “Шилдэг Өвсөрийн сэргийлэгч бүлгэм” шалгаруулах аяныг зарлаж, өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн гишүүдийг энгэрийн тэмдгээр хангахаар ажиллаж байна.

Холбоотой мэдээ