“Panasonic” компани “Huawei”-д нийлүүлдэг хэрэгслийнхээ тоог бууруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-05-23 13:50:01

ТОКИО. /Nikkei/. БНХАУ-ын “Huawei” компанийн эсрэг АНУ-ын авсан хориг арга хэмжээтэй холбогдуулан Японы цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч “Panasonic” компани “Huawei” компанид нийлүүлдэг тодорхой төрлийн бүрдэл хэсгүүдийнхээ нийлүүлэлтийг зогсоохоор болжээ.


Panasonic” компанийн төлөөлөгчийн мэдээлснээр, тэдгээр бүтээгдэхүүн нь хязгаартай бөгөөд ашиг орлогод бараг нөлөөлөхгүй ажээ. Тус компани нь зарим бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ АНУ-ын технологийг ашигладаг юм.


Panasonic” компани “Huawei” компанид гар утасны үйлдвэрлэлтэй холбоотой хэрэгсэл нийлүүлдэг тул энэ төрлийн бүтээгдэхүүн байх хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна.  

Холбоотой мэдээ