Сонгуульд нэр дэвших нам, эвслийн зардлыг 166,8 сая төгрөгөөр тогтов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-03-29 09:29:55

Төв аймгийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын 3 сарын тушаалаар 2016 оны аймгийн ИТХ-ын сонгуулийн тойрогт нэр дэвших нам, эвсэл тус бүрийн зардлын дээд хэмжээг 166,8 сая төгрөгөөр тогтоолоо.

Төрийн Аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13,5, Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41,3 дахь заалтууд,Монгол Улсын ерөнхий аудиторын 2014 оны 121 дүгээр тушаалыг тус бүр үндэслэн гаргасан  03 тоот тушаалд заасны дагуу Аргалант, Архуст, Баянжаргалан, Баяндэлгэр, Баянхангай,Дэлгэрхаан, Сүмбэр зэрэг сум хамгийн доод буюу  7,5-8,7 сая төгрөг, Эрдэнэсант, Эрдэнэ, Заамар, Жаргалант, Борнуур зэрэг сум 17-25,5 сая төгрөг буюу хамгийн их зардал гаргана.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ