Төв аймгийн хэмжээнд энэ жил 212 сурагч 12 дугаар анги төгсөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-05-25 15:14:01

Төв /МОНЦАМЭ/. Зуун мод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн сурагчид “Эрдмийн баяр”-аа тэмдэглэлээ.

2018-2019 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд 212 сурагч, Хүмүүн цогцолбор сургуулийн хувьд 9 дүгээр ангийг 186 сурагч, 12 дугаар ангийг 107 сурагч төгсөж байна. Энэ нь хичээлийн цөм хөтөлбөр шинэчлэгдсэнтэй холбоотой ажээ. Өөрөөр хэлбэл сургалтын тогтолцоо өөрчлөгдөж, энэ хичээлийн жилд төгсөж байгаа сурагчдаар цөм хөтөлбөрийн зөрүү арилж байгаа юм. Тиймээс харьцангуй цөөн сурагч төгсөж байгаа гэдэг тайлбар өглөө. 

Холбоотой мэдээ