"Багшдаа талархъя" олимпиад гурав дахь жилдээ боллоо

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-05-27 16:58:05

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Мандал сумын Улсын тэргүүний 1-р бүрэн дунд сургууль дээр "Багшдаа талархъя" математикийн олимпиадыг амжилттай зохион явууллаа. 

Энэхүү олимпиадыг тус сургуулийг 1991 онд математикийн гүнзгийрүүлсэн сургалтаар суралцан төгссөн анхны шавь нар болох Ц.Тунгалаг багштай 10а ангийн төгсөгчид, математикийн ахмад багш Б.Уунайн нэрэмжит болгон гурав дах жилдээ зохион байгуулж байгаа ажээ. Олимпиадад Мандал сумын ЕБ-ын сургуулиудын 9, 11-р ангийн нийт 120 гаруй сурагч оролцжээ.

Ингээд олимпиадын тэргүүн байрын шагналыг Билиг ДБ сургуулийн багш Д.Тодмагнай, шавь 8а ангийн сурагч С.Санчир, 11-р ангийн сурагч С.Төрмөнх нар хүртжээ. Харин мөнгөн медалийг Мандал 4-р сургуулийн багш А.Ундармаа, “Билиг ДБ сургуулийн 9а ангийн сурагч Г.Ганцэцэг, Мандал 4-р сургуулийн 11а ангийн сурагч Б.Удвал, хүрэл медалийг Мандал 1-р сургуулийн багш Г.Оюун-Эрдэнэ, тус сургуулийн 9б ангийн сурагч Б.Золбоо, 11а ангийн сурагч М.Мягмарнаран нар хүртэж шагналын эзэд болжээ.

Холбоотой мэдээ