БНСУ-ын төлөвлөгөөг зэмлэн буруушаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-28 14:54:18

ПЁНЬЯН. /Uriminzokkiri/. Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системд зориулагдсан зенитын пуужингуудыг АНУ-аас худалдан авах БНСУ-ын төлөвлөгөө нь цэргийн хурцадмал байдлын намжаах тухай хоёр Солонгосын хэлэлцээртэй шууд харшилдаж байна хэмээн БНАСАУ-ын “Uriminzokkiri” мэдээллийн цахим хуудаст мэдээлжээ.


"БНСУ-ын эрх баригчид ойрын хугацаанд Америкийн зенитын пуужингуудыг Солонгосын хойгт нийлүүлэх төлөвтэй байгаа нь тус бүс нутаг дахь энх тайван, аюулгүй байдалд аюул учруулж буй өдөөн хатгасан алхам юм. Солонгосын хойг дахь энх тайван уур амьсгалыг эвдэж, хурцадмал байдлыг нэмэгдүүлэхэд хүргэж буй БНСУ-ын цэргийнхний жигшүүртэй үйлдлүүдийг дурдая гэвэл дуусашгүй юм” хэмээн тус мэдэгдэлд дурджээ.


Төрийн Департамент 313.9 сая ам.доллар бүхий “хөлөг онгоц-агаар” ангиллын SM-2 зенитын пуужингууд болон дагалдах тоног төхөөрөмжүүдийг БНСУ-д нийлүүлэх талаарх хэлэлцээрийг хэрэгжүүлэх зөвшөөрлийг энэ сард өгчээ. АНУ-ын Засаг захиргааны баталсан энэхүү шийдвэрт гэрээг 30 хоногийн дотор судалж, нийлүүлэлтийг зөвшөөрөх юмуу хориг тавихыг АНУ-ын Конгресс мэдэгдсэн байжээ.  

Холбоотой мэдээ