Эмч нар Канад улсад мэргэжил дээшлүүлнэ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-03-29 13:24:19

Канад улсад төвтэй  laurel foundation /Лаурел сан/-ийн олон улс, эрүүл мэнд хариуцсан захирал доктор Нью Парсонсийг ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хүлээн авч уулзлаа.

Тус сан нь Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, ХСҮТ,  Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн төвтэй өнгөрсөн оноос эхлэн  багаж тоног төхөөрөмжөөр туслах, мэс заслын өрөөнд сургалт хийх, толгой хүзүү, цээжний хөндий болон нүдэнд шилэнцэр суулгах чиглэлд хамтарч ажиллаж байна.

Уулзалтаар доктор Нью Парсонс хэлэхдээ монголын мэс заслын эмч нарын хувьд мэргэжлийн тал дээр сайн бэлтгэгдсэн учраас хамтран ажиллахад ямар нэгэн асуудал бэрхшээл байхгүй, харин тоног төхөөрөмж дутагдалтай байна.  Иймд  тус сангаас хандиваар нийлүүлэх  орчин үеийн тоног төхөөрөмж багаж хэрэгслийг хил гаалиар оруулж ирэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.  Мөн цаашдаа  таван жилийн урт хугацаанд  хамтран ажиллах баримт бичиг  байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, тус сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын нүдний мэс заслын хоёр эмчийг Канад улсад  суралцуулахаар болсноо энэ үеэр мэдэгдээ.

Уулзалтын төгсгөлд ТНБД С.Ламбаа Улсын нэгдүгээр төв эмнэлэгт орчин үеийн нүдний иж бүрэн лаборатори  байгуулах, шинэ техник технологийг нэвтрүүлэхэд салбарын яамны зүгээс бүх талаар дэмжин ажиллана. Олон улсын байгууллага хандив тусламжаар тоног төхөөрөмж нийлүүлэхэд гааль болон нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх хуультай. Хуулийн хүрээнд зохицуулалт хийх боломжтойг дуулгаад Канад улсад нүдний мэс заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлж суралцахаар болсон нэгдүгээр эмнэлгийн эмч Н.Энхтуулд амжилт хүслээ. 

Ж.Болор

Холбоотой мэдээ