"Монгол цэрэг энхийн төлөө" цогцолборын шав тавив
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Монгол цэрэг энхийн төлөө” цогцолборын шав тавилаа.
Өчигдөр болсон хөшөө цогцолборын шав
тавих ёслолд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын дарга хошууч
генерал А.Ганбат, ЗХЖШ-ын ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал Д.Ганзориг болон энхийг сахиулагчид, ЗХЖШ-ын албаны төлөөлөгчид оролцов.
Монгол Улс энэхүү өдрийг 2005 оноос тэмдэглэж ирсэн бөгөөд албан ёсоор
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 140-р
тогтоолоор баталгаажуулсан байдаг.
Энэ жил НҮБ-ын “Энхийг сахиулагчдын олон улсын
өдөр”-ийг “Энгийн иргэдийн энхийг хамгаалах” уриан дор зохион
байгуулахаар НҮБ-аас уриалж байгаа юм.