“Хүүхдийн ертөнц-2016” улсын уралдаан зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-03-29 14:14:10

Хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалт “Хүүхдийн ертөнц-2016” уран зургийн улсын уралдаан зарлалаа.

Уралдаанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн ЕБС-ийн 6-18 насны сурагчид оролцох боломжтой. Шалгаруулалтыг 6-9, 10-14, 15-18 гэсэн гурван насны ангиллаар зохион байгуулах юм.

Уралдаанд оролцох сурагчдын бүтээлийг ирэх сарын 15-ны дотор Монголын Зураачдын Эвлэл /МоЗЭ/-ийн ama.mongolia@gmail.com хаягаар хүлээн авна.

Ангилал тус бүрт Гранпри нэгдүгээр байр 1, хоёрдугаар байр 2, гуравдугаар байр 3, тусгай байрт 20 бүтээл буюу шилдэг 80 бүтээлийг шалгаруулан ирэх 6 сарын 1-нд Монголын Уран зургийн галерейд “Хүүхдийн ертөнц-2016” үзэсгэлэнд оролцуулах юм.

Уралдааныг хамтран зохион байгуулагчаар БСШУЯ, Хүүхдийн төлөө үндэсний газар, Монголын Зураачдын Эвлэл, “Болор” сан-Халамжит гэр бүл төв ТББ, “Болд” ХХК, “Мөнгөн бороо” тоглоомын дэлгүүр, МҮОНРТ, ТВ-1 телевиз, Монголын Уран зургийн галерей, “Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын үндэсний нийгэмлэг” ТББ хамтран ажиллаж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ