Ховд аймагт сүрьеэгийн өвчлөл 1.7 хувь байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд 1222 хүн шинээр сүрьеэгийн халдвараар өвчилсөн байна. Ховд аймагт сүрьеэгийн өвчлөл 10 мянган хүн амд 1,7 хувь буюу улсын дундаж үзүүлэлтээс бага байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.
Түүнчлэн ЭМГ–ын мэргэжилтэн Б.Аззаяа, БОЭТ-ийн сүреэгийн диспансер эмч Б.Оюунцэцэг нар хамтран Зэвсэгт хүчний 123
дугаар
ангийн 300 орчим ажилтан, албан хаагч болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар
нээлттэй, хаалттай хорих ангийн
45 хүмүүжигч нарыг сүрьеэгийн идэвхтэй илрүүлэг үзлэг
шинжилгээнд хамруулжээ.
Ховд аймгийн БОЭТ, сум, өрхийн эрүүл мэндийн байгууллагууд Эрүүл мэндийн сайдын 2017 оны А\ 306 дугаар тушаалын дагуу сүрьеэгийн идэвхтэй илрүүлэг үзлэг шинжилгээг тогтмол зохион байгуулж байна.