Ховд аймагт евро стандартын бат бөх цементэн хашаа хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд 2200 гаруй бизнес эрхлэгч бий. Харин Жаргалант суманд 250 гаруй жижиг, дунд үйлдвэр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн төлөөлөл болох “Сонгинот номинт” барилгын материалын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, үйлдвэрийн дарга Д.Алтанхуягтай ярилцлаа.
“Сонгинот номинт”
барилгын материалын үйлдвэр нь Алаг толгой багийн нэгдүгээр гудамжны 20 тоотод
тогтмол үйл ажиллагаа явуулж байна.
-Танай
үйлдвэр хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ?.
-Миний хувьд 20
гаруй жил орон нутгийн барилгын салбарт ажилласан. Үйлдвэрийн үйл
ажиллагаа 2018 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн.
-Тус
үйлдвэр орон нутагт анх удаа евро стандартын цементэн хашаа хийж
байгаа. Энэ талаар танилцуулбал?
-Ховд аймгийн гэр
хорооллын айл өрхүүд шавар блок болон модон хашаатай. Гэвч шавар
блок, модон хашаа нь салхи шуурга, усанд тэсвэр муу байдаг. Тэгвэл “Сонгинот номинт”
барилгын материалын үйлдвэрийн зүгээс 50-60 жилийн насжилттай, бат
бөх, өнгө үзэмж сайтай евро стандартын цементэн хашааг иргэд,
олон нийтэд санал болгож байна. Энэхүү цементэн хашааг хийхдээ
арматурын төмөр, цемент, хайрга, элс зэрэг материал ашигладаг. Тухайн
материалаа Улаанбаатар хот болон орон нутгаасаа татан нийлүүлж байна. Манай
үйлдвэр нь цементэн хашаа хийхдээ арматур төмөр ашиглан бат
бөх байдлыг хангаж байгаагаараа онцлогтой. Бид цементэн хашаандаа 3
жилийн баталгаа олгож, хашааг нь барьж угсарч өгч байна. Энэхүү
хашааны нэг үе нь хоёр метр урт, өргөн хэмжээтэй.
Хашааны баганын зузаан нь 6 см бөгөөд газрын гүнд 80 см
суулгадаг. Үнэ ханшийн тухайд хашааны хоёр
метр үе нь 125 мянган төгрөг.
-Цементэн хашаанаас гадна гоёлын
хаалга, бусад зүйлс хийж байна гэж
сонссон...?, Өдөрт хэчнээн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг
вэ?
-Бид цементэн хашааг дагалдуулан
сүлжмэл, занар хээ бүхий гоёлын гүйдэг хаалга хийж байгаа юм. Үүнээс гадна
өнгөлгөөний цементэн шар тоосго, замын боржуур, хашлага, замын
алаг хавтан, тоосго, худагны хольцоо зэргийг хийж байна.
Өдөрт 70-80ш хашаа, 400-500ш шар тоосго, 1000ш авто зогсоолын даацын тоосго
хийж байгаа. Ер нь тус үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлснээр иргэд
евро стандартын цементэн хашааг их сонирхон хийлгэж байгаа.
Одоогийн байдлаар 40-50 айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагын
захиалгаар цементэн хашаа хийж, угсарч өгсөн.
-Танай үйлдвэр хэчнээн ажилтантай
вэ? Тоног
төхөөрөмжийн тухайд...?
-Одоогоор 8-9
хүнийг ажлын байраар хангаж байна. ХАБЭА-н инженер, гагнуурчин,
барилгын туслах ажилтан гэх мэт. Тоног төхөөрөмжийн тухайд, бид зуурмагны тогоо, арматур төмөр
тэгшлэгч, вибратор ширээ, 10 гаруй төрлийн том, жижиг хэв ашиглаж
байна. Цаашид үйлдвэрийн үйл ажиллагааг өргөжүүлэх, тоног төхөөрөмж
нэмэгдүүлэхийг зорьж байна.
-Ярилцсанд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.