"Говь сайхан нутаг" дууны уралдаан боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-06-03 16:34:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУСТА, хөгжмийн зохиолч Гомбын Эрдэнэчулууны нэрэмжит,  Дундговь аймгийн сэдэвт дууны  "Говь сайхан нутаг” уралдаан 6 дугаар сарын 2-нд амжилттай боллоо.

Уралдааныг МУСГЗ, хөгжим судлаач Ч.Буянхишиг, МУУГЗ Д.Доржсүрэн, МУСГЗ, яруу найрагч Дан.Нямаа, хөгжмийн зохиолч Г.Эрдэнэчулуун нар  шүүн шалгаруулсан байна. Уралдаанд 40 гаруй бүтээл ирснээс, МУУГЗ Т.Сэр-Одын хөгжим, Э.Гантулгын шүлэг "Шуранхайн тарнитай нутаг” дуу тэргүүн байр, МУУГЗ Д.Баттөмөрийн хөгжим, яруу найрагч О.Гончигсүрэнгийн шүлэг, Ц.Туяацэцэг, Л.Нарангэрэл нарын дуулсан "Өөш манханы говь” дуу дэд байр, хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнцийн хөгжим, Цэцэнбилэгийн шүлэг "Дундговь өвөөгийн минь нутаг” дуу гутгаар байр эзлэн шагнал хүртлээ. н.Батсүхийн хөгжим, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч А.Лхагваагийн шүлэг "Ерөөл учралын нутаг”, Н.Сайнтөмөрийн хөгжим,  Д.Нямлхагвын шүлэг "Өөжин шаргал нутаг” дуу тусгай байранд шалгарсан бол Соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч Г.Эрдэнэчулууны нэрэмжит шагналыг  Хөгжмийн зохиолч Б.Эрдэнэбаярын хөгжим, П.Бямбалхагвын шүлэг "Амилж ургасан нутаг”, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын хөгжим, Ш.Даваасүрэнгийн шүлэг "Далай өөжин дуу хүртсэн байна. 

 Уралдааныг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Ц.Отгонбаяр захиралтай "Дэлгэрэх бүрд” ХХК, О.Эрдэнэбаяр захиралтай "Рояал” төвийн хамт олон ивээн тэтгэжээ. 

Холбоотой мэдээ